Авто зам засварыг түр зогсооно

Ц.Чимэдцэеэ
2024-10-21

Нийслэлийн 87 байршилд энэ ондоо багтаан зам засварлахаар төлөвлөсөн.  Есдүгээр сарын байдлаар 31 байршлыг засаж дуусаад байсан юм. Харин энэ сард цаг агаарын нөхцөлтэй холбогдуулан зам засварын ажлыг хавар хүртэл түр зогсоохоор болсныг НЗДГТ-аас мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье гэв. 

Мөн Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж, авто замын засварлан шинэчилж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж, долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэв. 

Тус компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх:

Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто  замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe