М.Нарантуяа-Нара ИЗНН-ын дэд даргаас чөлөөлөгдлөө

Ц.Чимэдцэеэ
2024-10-21

ИЗНН-ын Үндэсний хороо өчигдөр(2024.10.20) хуралдаж, хангалтгүй ажилласан үндэслэлээр дэд дарга нараа чөлөөлсөн. Үүний дотор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байсан юм. Мөн түүнийг намын нэр хүнд унагаасан үндэслэлээр намаасаа хөөх санал гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа “УИХ-ын чуулгандаа суудаггүй гишүүдийн талаар шүгэл үлээхдээ дунд нь намын дарга М.Батбаатарыг хавчуулаад хэлсэн биш намын ээлжит бус Үндэсний хорооны хурлыг амралтын өдөр зарлан хуралдуулж, дэд даргаас буулгалаа. Ганцхан намайг дэд даргаас буулгахаар муухай харагдана гэж бодсон бололтой, бүх дэд дарга нарыг чөлөөллөө. Үндэсний хорооны хуралд би оролцож, ирц 50 хувьд хүрэхгүй байгааг хэлсэн.

Үндэсний хорооны хуралд Б.Батбаатар дарга таны төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б.Батухяг, Б. Батхүү нар сууж байна. Энэ янзаар бол хуралд ах дүү хамаатан садан, найз нөхөд,  албан хаагчид нь орж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Энэ нам маш олон хүнээ алдаж байгаа, зөрөөд маш олон хүн орж ирж байгаа. Ямар ашиг сонирхолтой хүмүүс орж ирж байгааг би мэдэхгүй. Мөн намайг ИЗНН –ын нэр хүндийг гутааж байгаа гэж үзэн, хөөх санал хүртэл гаргасан байна лээ” хэмээжээ.

Мөн цахим орчинд түүнийг хөөх санал гаргаж буй Үндэсний хорооны хурлын хэсгээс тарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe