Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 10 сарын 14-20-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 106 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байсан аж.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсанаас 12 нь бага насны хүүхдүүд байжээ.
Иймд иргэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх