“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг анх 2024 оны долоодугаар сарын 29-ны өдөр товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Ийнхүү Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өнөөдөр (2024.10.21) 10:00 цагаас товлосон байсан шүүх хурал дахин хойшлогдож, арваннэгдүгээр сарын 6-нд товлогдлоо.
Учир нь зарим шүүгдэгчийн өмгөөлөгч гадаад улсад мэс засал хийлгэж буй, шүүх хурал давхцан гэх зэрэг хүсэлтийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авав.
Шүүх хуралд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, орлогч Ж.Сандагсүрэн нарыг гэрчээр дуудсан ч ирээгүй байна. Иймд тэднийг шүүх хуралд ирүүлэх арга хэмжээ авахыг хэргийн оролцогчид шүүхээс хүсэв.
Эргэн сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас “НЗДТГ болон ХААГ-ын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн.
Дээрх эрх бүхий албан тушаалтнуудад:
Сэтгэгдэл үлдээх