Зах зээлийн үнээс 70% хямдруулсан дүнгээр үл хөдлөх, газрын дуудлага худалдаа зохион байгуулна

Ж.Номин
2024-10-23

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажлын хүрээнд 2024 оны 10 сарын 25-ны 10.00 цагт нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд албадан дуудлага худалдаа болно.

Зарим үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаяцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 70 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлэх аж.

Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд 

  • Налайх дүүргийн Шаварт гэх газарт байрлах 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын орд, 
  • Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлах 3,780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 4,380 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын хамт, 
  • Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багт байрлах 50 мянган м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 
  • Налайх дүүргийн 2-р хороонд байрлах 29,976 м.кв талбайтай газар, 
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багт байрлах 3,963 м.кв талбай бүхий худалдааны задгай талбайн зориулалттай газрыг 324 м.кв талбайтай авто гараашны зориулалттай барилга, 1,980 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт багтсан байна. 

Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцох боломжтой аж. Албадан дуудлага худалдаатай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe