Зам засварын ажлууд үргэлжилж, өнөөдөр 3 байршилд авто зам хаана

Ж.Номин
2024-10-23

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжлүүлье" гэж өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн.

Гэвч цаг агаарын нөхцөл байдал сайжирсан учраас зарим байршлуудад зам засварын ажлуудыг үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал,

Архивын ерөнхий газраас нисэхийн тойрог хүртэлх авто замыг 10 сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 10 сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Сонгинохайрхан дүүргийн 4,5 дугаар хороо буюу Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл,

Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замыг 10 сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 10 сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажлыг үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe