Төрийн байгууллагууд Шангрилад 3.1 тэрбум төгрөгийг 68 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн тухай мэдээлэл цахим орчинд түгжээ.
Нягтлахад, 22 төрийн байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл дээрх мөнгөн дүнг шилжүүлсэн байна.
Шангрилад шилжүүлсэн 3 тэрбум 183 сая (3,183,631,980.04) төгрөгийн 45.8 хувь буюу 1 тэрбум 459 сая (1,459,458,735.70) төгрөгийг Гадаад харилцааны яам гаднын зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад зарцуулжээ.
Дашрамд дурдахад, төрийн сан буюу улсын төсвийн орлогын 90 орчим хувийг иргэд, ААН-үүдийн албан татвар бүрдүүлдэг. Үлдсэн хувь нь татварын бус орлого буюу уул уурхайн ашиг, хандив тусламжаас хамаарах юм.
Сэтгэгдэл үлдээх