Трамп Камалаг 45-47 хувийн саналаар тэргүүлж байна

Ц.Чимэдцэеэ
2024-10-24

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг албан ёсоор 11 дүгээр сарын 5-нд хураана.

Үүнээс өмнө "Wall Street Journal" сэтгүүл 1500 сонгогчийг хамруулсан урьдчилсан санал асуулга авсан байна.

Санал асуулгаар Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Ардчилсан намаас өрсөлдөгч Камала Харрисыг 47-45 хувийн саналаар тэргүүлжээ.

Дээрх дүн нь судалгааны арга зүйн хувьд нэмэх, хасах 2.5 хувийн хэлбэлзэлтэй байж болно гэв.

Мөн АНУ-ын иргэд дээр дурдсан өдрөөс өмнө саналаа өгөх боломжтой. Ингэхдээ заасан газарт өөрийн биеэр очиж эсвэл шуудангаар саналаа илгээдэг байна. Энэ нь хүмүүст тохиромжтой цагт саналаа өгөхөд хялбар болгож, сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд тусалдаг.

Одоогоор 30 гаруй мужид эрт санал хураалтыг эхлүүлсэн ба албан ёсны өдрөөс нааш үр дүнг мэдээлэх боломжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe