Сэтгүүлч Э.Ганхуягийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Д.И-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр(2024.10.24) Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагт эхэлсэн.
Яллагдагчийн өмгөөлөгч цахимаар оролцсон ба дараагийн шүүх хуралд биеэр оролцох, нэмж өмгөөлөгч авах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Шүүхээс тус хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 8-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийг сануулбал, энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Сэтгэгдэл үлдээх