2025 оны төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд цахим хуудаснаа “Шилэн Цогоо” гэж танигдсан Б.Цогтгэрэл шилэн дансны зарим тайлангуудыг олон нийтэд ил гаргаад буй. Энэ дундаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж” зочид буудалд 50 сая төгрөгөөр “2025 оны Төсвийн хэлэлцүүлэг” зохион байгуулсан гэх асуудал эрчийг авсан. Түүнчлэн Ч.Номин сайдын толгойлж буй яам энэ оны эхний 10 сард 344,618,595₮ төгрөгийн тийз худалдан авч, бусад яамнуудаа манлайлсан гэв.
Ч.Номин “Би төрийн албанд ажилд орох үедээ өөрийн эзэмшлээс татгалзсан байгаа. Би өнгөрсөн жил 20 хүрэхгүй томилолтод явсан. Би Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж байна. Ажил хийж явж байгаа” гэв.
5403715 регистрийн дугаартай "Тэрэлжсүйх" ХХК нь 2010.09.02-нд үүсгэн байгуулагджээ. Тус компанийг Ч.Номин сайд эзэмшиж байгаад 2016.03.04-нд бүртгэлээс нэрээ хасуулжээ. Улмаар 2021.02.09-нд Чинбатын Батхүү эзэмшсэн байна.
Эсрэг
Дэмжсэн
2024-10-24
Тэрэлжид болсон төсвийн танилцуулга дээр очиж төсөвтэй танилцчихаад буцсан. Ууж идсэн зүйл алга.
Тэрэлжид болсон уулзалтын талаар тодорхой мэдээлэл аваагүй. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа Төрийн ордондоо л болох ёстой.
"Тэрэлж" зочид буудлыг хэлэлцүүлэг хийх тохиромжтой газрын нэг гэж ярилцсан. Тухайн хэлэлцүүлэгт дандаа УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон. Гишүүд төсвийн төсөлтэйгөө маш нягт танилцах ёстой. Хууль зөрчсөн асуудал биш.
УИХ-ын гишүүдийн группт Төсвийн хэлэлцүүлгийг Тэрэлжид хийнэ гэсэн зар явсан. Би очоогүй. Манай намын гишүүдээс очсон байсан.
Амралтын өдөр учраас "Тэрэлж"-д болж байна гэж бодсон чинь төсвөөс 50 сая төгрөг зарцуулж хийснийг өчигдөр мэдлээ. Тиймээс энэ хэлэлцүүлэгт оролцсон гишүүд цалингаасаа тодорхой хувь өгөөд, төсвийн мөнгийг буцааж төлөх санаачилгыг гаргасан.
Тэрэлжид төсвийн 50 саяар дайлуулж, 5 мега төсөлтэй танилцсан 60 гишүүн тус бүр 833.300 төгрөгийн зоог барьж, дарс хүртсэн гэх тооцоо гарчээ. Энэ нь 65 кг хонины мах юм байна. Нэг хонь 20 кг гэвэл 3 хонь нэг өдөрт нэг хүн иджээ. Яаа яаж шингээв ээ.
Сэтгэгдэл үлдээх