Олон улсын эрүүгийн шүүх манай улсыг үүргээ зөрчсөн гэж үзлээ

Ц.Чимэдцэеэ
2024-10-25

Олон улсын эрүүгийн шүүх манай улсыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг өөрийн нутаг дэвсгэртээ баривчлах Ромын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн үзсэн байна. Ийнхүү оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлжээ.

Манай улс энэ тухай ОУЭШ-д мэдүүлэхдээ Ромын дүрмийн 98 дугаар зүйлд зааснаар дипломат дархан эрхтэй этгээдийг баривчлах ёсгүй бөгөөд энэ нь дипломат дархан эрхтэй холбоотой олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихөд хүргэнэ гэж тайлбарласан байна.

Харин шүүхээс Ромын дүрмийн 27 дугаар зүйлд зааснаар “Албан тушаалын байдлаар шалтаг заахыг үл зөвшөөрөх”-ийн дагуу үүнийг үндэслэлгүй хэмээн үзсэн талаар шийдвэртээ тусгажээ.

Оролцогч Улсуудын ассамблейд нэг улсын төлөөлөгч нэг саналын эрхтэй оролцдог бөгөөд Товчооны яаралтай хуралдааныг хуралдуулах эсэх, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргах эрхтэй аж.

 

Эх сурвалж: Олон улсын эрүүгийн шүүхийн цахим хуудас

Law Beyond Borders цахим хуудас

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe