Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Манай улсад Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев 1993, 1999, 2008 онуудад төрийн тэргүүний түвшинд айлчилж байв. Тэгвэл энэ удаагийн айлчлал нь 2008 оноос хойш 16 жилийн дараа болж буй түүхэн айлчлал болж байна. Харин манай улсын талаас Ерөнхийлөгчийн түвшинд 1998 онд Н.Багабанди, 2007 онд Н.Энхбаяр нар Казахстан улсад айлчилж байжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр уг айлчлалаар
Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна гэсэн байна.
Айлчлалын ач холбогдол
Хамгийн сонирхолтой нь, Казахстан улс бол уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Бүр тодруулбал, Австрали, Казахстан, Канад гэсэн гурван улс дэлхийн ураны нийлүүлэлтийн гуравны хоёр хувийг эзэлдэг. Эдгээрээс Казахстан улс нь дэлхийн ураны 43 орчим хувийг нийлүүлдэг гэсэн тоо бий. Тэгвэл энэхүү айлчлал нь манай улсад олон жил яригдсан ураны төсөл урагшилж, Франц улстай хийх хөрөнгө оруулалтын гэрээ ид яригдаж буй үед болж байгаагаараа онцлог болж байна.
Сүүлийн мэдээллээр, Засгийн газраас ураны хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хугацаанд байгуулна, гэхдээ үүнээс өмнө зарим хуулийн зөрчлийг арилгах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Энэ хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл яг энэ үед уран олборлолт, нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч Казахстан улсын Ерөнхийлөгч манай улсад ирж байгаа нь туршлага судлах нэгэн арга байгаад зогсохгүй, хөрөнгө оруулалтын гэрээний үйл явцыг хурдасгах ач холбогдолтой байж болох юм.
Манай ураны төсөл нь ураныг олборлохдоо газар доор уусган олборлох аргыг хэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Казахстан улс нь ураныг газар доор уусган олборлох аргыг олон жил ашиглаж байгаа бөгөөд манай улсад ураны төслийг хариуцаж байгаа ажлын хэсгийнхэн Казахстан улсын жишгийг судалж буй билээ.
Казахстаны ураны олборлолт
Казахстан улс 1943 онд ураны ордын хайгуулыг эхэлж, 1950-1980-аад оны хооронд 1000 гаруй тонн ураны нөөцтэй 30 орчим ордыг илрүүлэв. Ордууд тодорхой болсны дараа ураныг дагасан уул уурхайн цогцолборууд, ураны хүдэр боловсруулах төвүүд баригдсан юм. Төд удалгүй Казахстаны газар нутагт 1957 онд Степногорск дахь Целинный үйлдвэрлэлийн төв, 1959 онд Прикаспий үйлдвэрлэлийн төв болон Улба үйлдвэрлэлийн төв ашиглалтад орж, Казахстаны ураны салбар шинэ шатанд гарчээ.
Ийнхүү 2009 оноос дэлхийн ураны олборлолтыг тэргүүлж, нийт олборлолтынх нь 28 хувийг эзэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш ураны нийлүүлэлт өссөөр одоогийн байдлаар дэлхийн ураны нийлүүлэлтийн 43 хувийг эзэлж байна.
Тус улсын уран олборлолтын үндэсний компани Казатомпром нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч юм. Гэсэн хэдий ч Төв Азийн улсуудаас ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог. Казахстан Улс нь үндэсний цахилгаан эрчим хүчний сүлжээгүй бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 69-өөс доошгүй хувийг нүүрснээс, 20 хувийг байгалийн хий, 9 хувийг ус, 1.5 хувийг нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Мөн Казахстаны Засгийн газрын эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөнд 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 4.5 хувийг цөмийн эрчим хүч, 10 хувийг сэргээгдэх эрчим хүч болгон эрчим хүчний багцад өөрчлөлт оруулахаар тусгасан. Казахстан Улс 2 цөмийн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байгаа бөгөөд олон нийтээс санал асуулга авсны үндсэн дээр атомын цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэсэн.
Айлчлалаар хүлээх хүлээлт
Сэтгэгдэл үлдээх