Чих тавих МЕГА төслүүд юу болж байна

.Graph
2025-10-14

Монгол Улсын Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хот 2024-2040 он хүртэл нийт 38 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Тэгвэл “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач А.Батпүрэв тус мега төслүүдийн нээлттэй мэдээллийг нэгтгэн тоймлон, үнэлжээ. Тус тойм тайлангаас мега төслүүдийн үйл явцыг хураангуйлан хүргэж байна.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

Засгийн газрын 14 мега төсөл

  1. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам 
  2. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам
  3. Газрын тос боловсруулах үйлдвэр 
  4. Уран олборлох төсөл 
  5. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор 
  6. Зэс боловсруулах цогцолбор 
  7. Гангийн цогцолбор 
  8. Алт цэвэршүүлэх үйлдвэр
  9. Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станц 
  10. Тавантолгойн 450 мвт-ын дулааны цахилгаан станц 
  11. Эгийн голын 310 мвт-ын усан цахилгаан станц 
  12. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
  13. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолой барих 
  14. Үндэсний хиймэл дагуул

Нийслэлийн 24 мега төсөл

  1. Туулын хурдны зам 
  2. Олон улсын түвшний уулзвар
  3. Өөдөө тэмүүлэх гүүр
  4. Шинэ тойрог зам 
  5. ДЦС-5 
  6. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 
  7. Дулааны тархмал эх үүсвэр
  8. Лаг шатаах үйлдвэр
  9. “Баянхошуу хот” орон сууцжуулах төсөл 
  10. Ханын материал орон сууцжуулах төсөл
  11. “Сэлбэ хот” орон сууцжуулах төсөл 
  12. “Хүннү хот” (хэсэгчилсэн) 
  13. Шинэ цэнгэлдэх хүрээлэн
  14. Туул усан цогцолбор
  15. Хөрсний ус, үерийн хамгаалалт
  16. Олон Улсын зочид буудал
  17. “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц 
  18. Улаанбаатар метро 
  19. Улаанбаатар трам
  20. Тусгай замын автобус BRT
  21. Дүүжин замын тээвэр 
  22. Багахангай-Хүннү чиглэлийн салбар төмөр зам 
  23. Баруун Далай орд
  24. Хөнгөн төмөр замын тээвэр LRT

Мега төслийн ТЭЗҮ

  • Монгол Улсын Засгийн газрын зүгээс 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 10 төслийн ТЭЗҮ-г хийжээ. 
  • Харин 2 төслийн ТЭЗҮ-ийг хийгээгүй бол мөн 2 төслийн мэдээлэл тодорхойгүй байна.
  • Нийслэлд хийх 24 мега төслөөс 12 төслийн ТЭЗҮ-ийг 50 хувьтай хийсэн бол 12 төслийн ТЭЗҮ-ийг хийгээгүй байна. 
  • Ийнхүү нийт 38 мега төслөөс 22 төслийн ТЭЗҮ хийгдсэн бол бусад 16 төсөлд ТЭЗҮ хийгдээгүй, тодорхойгүй байна. 

Мега төслийн ТӨСӨВ

Засгийн газрын 14 мега төслийн нийт төсөв 37 их наяд төгрөгөөр тооцогдож байгаа бол нийслэлийн 24 төслийн төсөв 55.6 их наяд төгрөг байна.

Эдгээрээс хамгийн өндөр төсөвтэй төслүүдэд 

  • Улаанбаатар метро 15.9 их наяд төгрөг /Нийслэлийн мега төсөл/
  • Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам 6.795 их наяд төгрөг /Засгийн газрын мега төсөл/ оржээ.

Харин хамгийн бага төсөвтэй төслүүдэд

  • Олон улсын зочид буудал – 71.5 тэрбум төгрөг /Нийслэлийн мега төсөл/
  • Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор – 357.6 тэрбум төгрөг /Засгийн газрын мега төсөл/ оржээ.

Мега төслийн САНХҮҮЖИЛТ

  • Засгийн газрын 14 мега төслөөс 6 төслийг нь төрийн өмчит ААН-ээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
  • Харин нийслэлийн 24 төслөөс 10-ыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэхээр байна.
  • Мөн Засгийн газрын хэрэгжүүлэх 5 мега төсөл, нийслэлийн хэрэгжүүлэх 10 мега төсөлд нийт 30,9 их наяд төгрөгийн санхүүжилт баталгаажсан. 
  • Үлдсэн 23 төслийн 62 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр баталгаажаагүй байна. 

Мега төслүүдийн ХЭРЭГЖИЛТ

Засгийн газрын 14 мега төслөөс 6 нь хэрэгжиж эхэлсэн бол нийслэлийн 24 төслөөс 5 нь хэрэгжиж эхэлсэн байна.

  1. Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам. 
  2. Газрын тос боловсруулах үйлдвэр 
  3. Ураны төсөл 
  4. Зэс боловсруулах цогцолбор 
  5. Гангийн цогцолбор 
  6. Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станц 
  7. “Баянхошуу хот” орон сууцжуулах төсөл 
  8. “Сэлбэ хот” орон сууцжуулах төсөл 
  9. “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц 
  10.  Дүүжин замын тээвэр 
  11.  Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам

Засгийн газрын мега төслүүдээс 1 төсөл, нийслэлийн мега төслүүдээс 1 төсөл үйл ажиллагааны тайлангаа өөрийн веб сайтад ил нийтэлсэн байна. Үүнд:

  • Газрын тос боловсруулах үйлдвэр 
  • “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк

Харин үлдсэн 36 төсөл үйл ажиллагааны тайлангаа огт гаргаагүй байна. 

Мега төслүүдийн явцыг ДҮГНЭХ НЬ

Монгол Улсын Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотоос зарласан нийт 38 мега төслийн нэгдсэн зураглал нь төрийн болон орон нутгийн түвшинд томоохон төсөл хэрэгжүүлэх бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн чадавхад олон талын дутагдал, сорилт байгааг харуулж байна.

  • Төсөл хэрэгжилтийн байдал хангалтгүй 
  • Ил тод байдал хангалтгүй 
  • Санхүүгийн баталгаа сул, эх үүсвэр тодорхойгүй, баталгаажаагүй 
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн тогтолцоо сул
  • Монгол Улсад томоохон төсөл хэрэгжүүлэх институцийн чадавх, бодлогын уялдаа холбоо, хөрөнгө оруулалтын орчны итгэлцлийн түвшин, хяналт-шинжилгээ, тайлагналын стандарт зэрэг систем сул байгааг харуулж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe