Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев тэргүүтэй зочид, төлөөлөгчид аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан хамгаалж, зохицуулах аж.
Иймд Тээврийн цагдаагийн албанаас цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг санууллаа.
Сэтгэгдэл үлдээх