Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсад боллоо.
Манай улсын баг тамирчид ДАШТ-ий холимог багийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн ДАШТ-ээс О.Болд-Эрдэнэ багштай манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл, шагналт тавдугаар байрт гурван, шагналт долдугаар байрт хоёр тамирчин шалгарсан байна. Ийнхүү холимог багийн “World Championship 2024”-д Израилийн баг алтан медаль, Германы баг мөнгөн медаль, Монгол, Франц Улсын баг хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл үлдээх