Монгол Улсаас анх удаа ширээний теннисний аварга төрлөө

Ж.Номин
2024-10-28

WTT-буюу дэлхийн ширээний теннисний холбооны оноо цуглуулах цомын цуврал тэмцээн Косово улсын Пириштина хотод 10 сарын 24-27-ны өдрүүдэд болсон. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 11 настай Э.Аялгуу бахдам амжилт үзүүлжээ. Тухайлбал, U13 хүртэлх насны ангилалд хүч үзэн 3-р байр эзэлсэн бол өөрийнхөө нас болох U11-д түрүүлж дэлхийн аваргын цом хүртсэн байна.

Ингэснээр Монгол улсаас анх удаа ширээний теннисний ганцаарчилсан төрлөөр аварга төрлөө.

Мөн U17 ангилалд Манлайжаргал 8-д шалгарч, А. Билгүүн 16-д шалгарч, Ө. Мөнх-Өлзий 3-р байранд оржээ. Эмэгтэй U13-д Х. Хулан 8-д шалгарсан бол Холимог хосын төрөлд Макс Радивен, Х. Хулан нар аваргаллаа.

WTT-н оноо цуглуулах цуврал цомын  тэмцээнүүд 11 сарын 13-ныг хүртэл Словак, Унгар, Итали улсуудад үргэлжлэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe