Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаалаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Чадраабалын Өнөрбаярыг томиллоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг 2022 онд Засгийн газрын 474 дүгээр тогтоолоор байгуулсан.
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага юм.
Сэтгэгдэл үлдээх