Ижил найрлагатай 172 эмийг жоргүй олгохоор боллоо

Ц.Чимэдцэеэ
2024-10-29

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан mass.mn сайтын өглөөний ярилцлагаар жороор олгох эм болон ЭМД-ын сантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Хүний эмийн зөвлөл өчигдөр хуралдаж, жоргүй олгох эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан байна.

Ингэхдээ ижил найрлагатай 172 эмийг жоргүй олгохоор болжээ.

Өмнө нь эмийн үйлдвэрийн заавраас хамааран ялгаатай олгодог байсан дээрх эмийг ийнхүү жоргүй олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мөн ЭМД-ын сангийн алдагдлыг бодлогоор зохицуулахаар судалж байгаа гэв. Тухайлбал, иргэнээс гарах эмчилгээний зардал одоогоор 2 хувь. Энэ зардал хамгийн багадаа 10 хувь болох ёстой хэмээлээ.

Мөн шүдний өвчлөл бол урьдчилан сэргийлэх боломжтой, хувь хүний хариуцлагын асуудал. 12 дугаар сарын 1-ээс насанд хүрэгчдийн шүдний эмчилгээнд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохгүй. Харин хүүдийн шүдний эмчилгээ үнэгүй хэвээр байх талаар мэдэгдэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe