БАЙР СУУРЬ: 10 хэвлэлд 1.7 тэрбум төгрөг тараасан гэх асуудалд хэн, юу хэлэв

Ж.Номин
2024-10-29

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу энэ оны тавдугаар сард Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы тушаалаар 1.782.000.000 төгрөгийн санхүүжилтийг хавсралтаар баталсан 10 хэвлэл мэдээллийн байгууллагад шилжүүлэн, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг сурталчлахад зориулсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан.

Ингэхдээ Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дансанд 2.144.200.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх 2.1 тэрбум төгрөгөөс 1.7 тэрбумыг ийнхүү 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулах байдлаар шилжүүлжээ. Эл үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй буюу 19 сая 900 мянган төгрөгөөс дээш дүнтэй төрийн сангийн гүйлгээг хийхдээ тендер зарлаж гүйцэтгэдэг юм.

...
Itoim.mn

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгавраар нэр бүхий 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулах нэрээр 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хуваарилсан баримт дэлгэгдээд байна.

...
Eguur.mn

Үүнээс 680 сая төгрөгийг МАН-ын Бага хурлын гишүүн, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын хамаарал бүхий компанид олгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан 4 компани Х.Мандахбаярынх.

...
Erennews.mn

Татвар төлөгчдийн 1.7 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлахгүй ТББ болон компанийн данс руу шууд шилжүүлэг хийсэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханыг хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.

Эсрэг

Дэмжсэн

2024-10-29

Lemonpress.mn Ерөнхий редактор Э.Золбаяр

Ямар ч сураггүй 10 хэвлэл? Үнэхээр харамсмаар, жигшмээр юмаа. Энэ бол нэг л жишээ. Яаж сэтгүүлчдийг улстөрчид, төрийнхнөөс салгах вэ? Сонгуулиар зүгээр хэдэн сэтгүүлчид, залуу инфльюнсерүүдийг нь баруун, солгойгүй худалдаж авдаг боллоо.

...
Сэтгүүлч Г.Улсболд

2022 онд ЖДҮГ-с 50 саяын "сурталчилгааны" тендер зарласан. NTV, Боловсрол, ТВ-8, Eagle ТВ-үүд өөрийн группийн ХМХ-үүдтэй хамтраад өрсөлдсөн. Тэгсэн 4 медиа групп нэг ТББ-д ялагдсан. Анхнаасаа эзэнтэй тендер зарласан. Материал бүрдүүлэх хугацаа нь 3 хоног.

...
Tsahiur.mn сэтгүүлч Ц.Анхзул

Ш.Оюунбаатар огт ийм гэрээ хийж, мөнгө аваагүй гэж тайлбар бичсэн байна. Сэтгүүлчдийн нэрээр өөрсдөө төсвийн мөнгө гаргаж авдаг юм биш үү. Сэтгүүлчид гээд л нийтээр нь төсөв цөлмөдөг өөрсөд шигээ болгох гэдэг юм уу. Үе үе нэг ийм жагсаалт гаргах юм.

...
Eguur.mn эрхлэгч Ж.Мядагбадам

Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” бантан зуурмагийнхаа хүрээнд 2 тэрбумыг хэвлэлд тараах нэрээр эргүүлж авч угаасан гэх яриа сонгуулийн үеэр гарсан. Тэр нь энэ юм. Х.Мандахбаярынхаа 4 компанид өгчээ. “Шинэ хоршоо” ер нь яг яаж балласныг цаашдаа ч хөндөнө өө.

...
Urug.mn эрхлэгч У.Болортуяа

400, 200, 100 сая маш их мөнгө. Фотошоп юм уу. Ингэж бичиглэл хийгээд өөрсдөө талыг нь идсэн юм уу гэж хардаж сууна. Сонгуулийн өмнө Шинэ Хоршоо хөдөлгөөнийг сурталчлах мөнгө гэхээр Амарбаясгалан даргад л зориулж гаргасан мөнгө юм уу гэж хардахаар байна.

...
Asu.mn эрхлэгч Урнаа

ЖДҮГ-тай шууд гэрээ байгуулахад хэвлэлийн салбарынхан алж өгч. 500, 200 сая гэдэг бол өндөр дүн. Шууд ингээд цацаад байдаг байж яг хуулийн дагуу орж гэрээ байгуулахаар урдаас бөөн зовлон тоочно. Энэ газрын дарга Э-д биш А даргад л асуудал байгаа.

...
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

Дахиад нэг төрийн өмчийн компаниас шууд хийгдсэн ийм дүнтэй(тэрбум тэрбумын) хэвлэлийн гэрээ байгаа. Нүүрсчинг гөвөхгүй байх, нүүрсчинг илчилсэн улс төрчийг гөвөх гэдэг ам нөхцөлтэй.

...
“X” хэрэглэгч Батука

Х.Мандахбаяр гэж ХЭН бэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дотны хүн гэгдэх энэ нөхөр Шинэ хоршоог суртачлах нэртэй 680 сая төгрөг авч, мэдэгдсэн нь энэ болохоос далд аймаар байгаа байх!

...
Сэтгүүлч Г.Энэбиш

ЖДҮ дэмжих сангийн хулгай хэвлэлийн салбарт цөмөрчээ. Мандахбаярын 4 медиа, заримыг нь бүр мэдэх ч үгүй газруудад 50-400 саяыг цацжээ. Тайлангаа тавиарай. Сонин2 хэвлэлүүд амь зуугаад дампуурдаггүй нь ердөө л энэ шүү дээ! Үнэхээр сэжиг санагдаж байна.

...
“X” хэрэглэгч Oyunchimeg Demchig

Төсвийн мөнгө зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд “яаралтай горимоор” тухайн үед хуулийг батлуулсан хүн нь үү эсвэл соёрхон баталсан УИХ гишүүд үү, нэг бол төсөв хуваарилсан нь хариуцлага үүрэх юм болов уу… Хариуцлага үүрэх эзний хувьд их эргэлзээтэй...

...
“Шилэн” Б.Цогтбаатар

Ашгийн төлөө компаниуд авч байгаа нь хууль бус үйлдэл биш юм. Тэд ашгийн төлөө л явж байна. Харин Төрийн сангаас хөрөнгө гаргахад 20 саяас дээш бол заавал тендер зарлах хуультай шүү.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe