Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх 12-р сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байна.
Түүнчлэн 2025 оны нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутгаар ахиу цас орох төлөв ажиглагджээ.
Иймд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, өдөр бүр цаг агаарын мэдээг хүлээн авч хэвшээрэй.
Сэтгэгдэл үлдээх