Залуучуудын дунд тархины “харвалт” өндөр байна

Ж.Номин
2024-10-29

Жил бүрийн энэ өдөр буюу 10-р сарын 29-нийг дэлхий нийтээрээ “Тархины  харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.

Сүүлийн жилүүдэд харвалт нь манай улсын залуучуудын дунд 20-26%-ийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавраас сэргийлэх боломжтой.

ЭМДҮЗ-ийн 2024 оны 06 дугаар тогтоолд тархины хавдар, тархи, мэдрэлийн мэс заслын болон эмийн эмчилгээний зардлын төлбөрийг 85-100 хувь хариуцахаар тусгажээ. 

Иймд залуучууд эрт илрүүлэгт орж, тархины харвалт болон бусад болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй. Түүнчлэн харалтаас урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийн, биеийн жингээ хянаж, тамхинаас татгалзах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe