Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр (2024.10.31) 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7…+12 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг.
Өглөөгүүр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх