Польш улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж буй.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал, охидын 9 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа (Хөлөгт тоглоом клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.
Өнөөдөр УБ-ын цагаар 16:30-д эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд тодрох бөгөөд тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой аж.
Сэтгэгдэл үлдээх