"K-pop-ын хаан" гэгддэг Өмнөд Солонгосын реппер, дуучин, ая зохиогч, Big bang хамтлагийн гишүүн G-Dragon 7 жилийн дараа эргэн ирнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу 10 сарын 31-ний 17:00 цагт “POWER” гэх дуугаа цацахаар төлөвлөсөн байна.
Тэрбээр шинэ дууныхаа талаар “Өнгөрсөн 7 жил энтертаймент салбарыг гаднаас нь хараад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар ХҮЧТЭЙ болсныг олж харсан. Тиймээс "POWER" гэх дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг дооглож “дисс хийсэн” гэж ойлгож болно” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх