BlackPink хамтлагийн гишүүн Rosé болон дуучин Bruno Mars нарын хамтран гаргасан “Apt.” дууг 11 хоног 22 цагийн дотор Youtube дээр 200 сая хүн үзжээ.
Ингэснээр Rosé хамгийн хурдан хугацаанд Youtube дээр 200 сая үзэлт авсан эмэгтэй К-поп дуучин боллоо.
Өмнө нь тус хамтлагийн гишүүн Lisa-гийн гаргасан “Lalisa” дуу уг амжилтыг тогтоож байсан бөгөөд тус дууг 13 хоногийн дотор 200 сая удаа тоглуулсан байна.
Түүнчлэн Apt. дуу Billboard Hot 100 жагсаалтын 8-рт бичигдэж буй нь К-поп эмэгтэй уран бүтээлчдийн хувьд хамгийн өндөр амжилт аж.
Энэ бүх амжилтын буухиа тасраагүй байхад Rosé “Will you be my number one” гэх шинэхэн дуугаа 11 сарын 1-нд цацах таамаг гараад байна.
Сэтгэгдэл үлдээх