УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өрнүүлж, гишүүдийн зарчмын зөрүүтэй санал, байнгын хороодын саналыг хэлэлцэж байгаа. Энэ үеэр 25 дугаар санал буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын “Соёлын эрхийг бичиг” арга хэмжээний зардлыг 18 тэрбум 325.9 сая төгрөгөөр бууруулах саналыг Ж.Баярмаа гишүүн гаргаад байсан юм.
Гэвч 11 сарын 1-ний хуралдаанаар "Соёлын эрхийн бичиг"-ийн зардал 18.3 тэрбум байхыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 92 гишүүний 54 нь дэмжив. Ингэснээр 2025 онд 16-18 насны хүүхдүүдэд үнэгүй кино, жүжиг үзэх ваучерыг 18.3 тэрбум төгрөгийн төсвөөр тараахаар боллоо. Уг асуудалд нийгмийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. Ч.Номин сайд соёлын яамны төсвийн багцад үзвэр үйлчилгээний тасалбар буюу үнэгүй ваучер тараахад 18.3 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгажээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2025 оны төсөвт 18.3 тэрбум төгрөг тусгаж хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлэхээр болсон нь нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Нэг ёсондоо тог, цахилгаангүй айл зурагт худалдаж авч байгаатай л адил.
10 сарын 31-нд төсвийн зардлаас 18,3 тэрбум төгрөг хасах эсэх асуудлын санал хураах чухал мөчид чуулганыг завсарлуулав. Уг үйлдэл нь УИХ-ын гишүүдийг лоббидох гэсэн оролдлого байх вий гэсэн хардлага төрүүлж байна.
Чуулганд оролцсон 92 гишүүний 54 нь Соёлын эрхийн бичгийн 18.3 тэрбум төгрөгийг зардлыг бууруулах саналыг дэмжсэнгүй. Ингэснээр Ч.Номин сайдын өсвөр үеийнхэнд 18.3 тэрбум төгрөгийг ваучер хэлбэрээр тараах хуулийн төслийг УИХ дэмжлээ.
Эсрэг
Дэмжсэн
2024-11-01
Би 18,3 тэрбумын асуудлыг дэмжиж байгаа. Бас Ж.Баярмаа гишүүний төсвийг хэмнэх гэсэн сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ энэ бол хүүхэд, залуучууддаа чиглэж, ваучер байдлаар олгох гэсэн төрийн бодлого. Хүүхдэд зориулж байгаа ганц юман дээр улс төржих нь буруу.
Хавдраар хиарч, дэлхийд хол тасархай тэргүүлж байж Хавдрын 2 дахь эмнэлгээ барих төсөв тавиагүй! Зүрх, уушги орлуулах аппаратын мөнгө тавиагүй! Гэвч 18.3 тэрбумаар жүжиг үзэх талон тараана гэх. Ард түмэн сайд нарын тансаглал, тэнэглэлийг дийлэхгүй нь.
Эрчим хүчгүй байж 18 тэрбумаар соёл үзвэрийн ваучер тараагаад ер нь яахав дээ.
Ч.Номин сайд өcвөр насныханд 18.3 тэрбум төгрөгийн үнэгүй ваучер тараахаас илүү тэдний хөгжих орчныг нь сайжруулахад толгойгоо ажиллуулмаар байна. Хүүхдүүд кофе шопод суугаад байна, амиа хорлоод байна гэх үндэслэлээр үнэгүй үзвэр үзүүлнэ гэдэг чинь буруу.
Үнэхээр хүүхдүүдийн ирээдүйг бодсондоо 1 жилд 18.3 тэрбумаар “кино үзүүлье” гэдэг төсөв баталж байна гэж бодож байна уу? Ер нь бол хэнд ч ойлгомжтой биш үү? Ээлжит хулгай. Жилийн дараа ч юм уу, хэдүүлээ кино хулгай гэсэн нэртэй хэрүүл хийж байх байх даа.
18,3 тэрбумын ваучер тараахын хамгийн хортой нь юу гээч? Монголын ирээдүй хойч үед “Төр бол кассын машин. Нийтийн мөнгө бол бүгдэд тарааж болдог эзэнгүй мөнгө” гэж ойлгуулан тархинд нь социализмыг кодолж буй явдал.
Ч.Номин сайдын болсон болоогүй кино жүжиг үзүүлэх гэж төсөвлөсөн 18 тэрбум төгрөгөөр 3-5 ширхэг "Ид шидийн орон" баригдаж хүүхдүүдэд сурч хөгжих, хамгаалагдах, зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэх юм байна шүү. Тэгээд бодно биз.
18,3 тэрбум төгрөг хүүхдүүдийг соёлжуулахад зарцуулах төсөв. Хүүхэд бүрд карт тараах юм байх. Хэдэн жил ингэж зарах эсэхээ ч тооцоолж төлөвлөөгүй. Хэний ашиг сонирхол вэ?
18 тэрбум хүүхдэд өгөх болсон өлгөж аваад сүйд. Цаашдаа жил бүр бүүр их мөнгө тавих хэрэгтэй. Улсын хэмжээнд 3,4 км зам тавих мөнгийг хүүхдэд зарцуулах, эс зарцуулах тухай маргалдаж байх гэж. Уг шийдэл нь барууны орнуудад түгээмэл бдг үр дүнтэй жишиг.
Өөр газар цагаа өнгөрүүлэх сонирхолтой байсан бол та нарын тараах 30 мянган төгрөггүйгээсээ болоод электрон тамхи авч, кофе шопод суугаад байх уу?
Ч.Номин сайд шиг ажлыг гараасаа гаргадаг, ажлынхаа гүн рүү орж ажиллаж чаддаг хүн бас сайд ховор шүү! Соёлын салбарын унийг тоонд нь Ч.Номин л цуглуулж хатгасан. Музейг хар, цалинг хар.
Сэтгэгдэл үлдээх
Go back to socialism
Shijir
Дэмжих үү?
1 0Танай сайт тэр дэмжсэн 54 гишүүний нэрсийг нийтэд ил болгох хэрэгтэй
Хэн мэдэх
Дэмжих үү?
1 0