НЗДТГ, БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад оржээ.
Тодруулбал, 20 минутын хот концепцийн дагуу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авах стандарт руу шилжиж буй. Энэ хүрээнд СХД-ийн 20-р хороонд хүүхдийн амбулаторийг ашиглалтад оруулж байгаа аж. Цаашид тус хороонд өвлийн спортын ордныг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ийнхүү 582.98 ам метр талбайтай, гурван лаборатори, 41 өрөөтэй, өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн тус амбулаторийг ашиглалтад оруулснаар толгойт бүсийн хүүхэд багачууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрджээ.
Сэтгэгдэл үлдээх