Д.Энхтүвшин: Төсөв тэлснээс үүдэх дарамтыг иргэд үүрнэ

Ц.Чимэдцэеэ
2024-11-04

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганаар өрнөж байна.

Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр төсвөөс танах боломжтой 3 арга хэмжээний зардлыг хасах санал гаргасан ч УИХ-ын гишүүд олонхын саналаар дэмжээгүй.

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

Тэгвэл төсөвтэй холбоотой ноцтой асуудал байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэл өгсөн. Түүний энэхүү мэдэгдлээс дараах зүйлсийг онцолж байна.

-2025 оны төсөвт ямар асуудал байна гэв?

ДНБ-ий 37.7 хувьтай тэнцэж байна. Төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмсэн. 

Үр дүнд нь энэ ачаалал ААН, иргэдэд маш хүнд дарамт болно.

Засгийн газар амлалтаасаа ухарлаа.

МАН "Төсвийн зарлагыг ДНБ-ний 25 хувь хүртэл буулгана", АН "Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана", ХҮН "Төсвийн сахилга батыг хангах бодлого боловсруулна" хэмээн амлаж байв.

-Яагаад иргэд, ААН-д хүндрэл учруулна гэсэн бэ?

Төсвийн зардлын 92 хувийг иргэд, ААН-ын татварын орлого бүрдүүлж байна. Гэтэл НӨАТ-ын өр 2024 оны зургаадугаар сарын байдлаар 540 тэрбум болсон. Энэ нь ковидын өмнөхтэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Мөн татварын алданги, хүү, торгуультай холбоотой ААН-үүдэд ирж байгаа дарамт 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. 70 их наядын торгуулийн төлбөрүүд тавигдсан байна.

Д.Энхтүвшин ба МАН

Сонгогчид 4 жилийн дараа ирдэг биш, энэ хүмүүсийн сонгосон төлөөлөл байгаа шүү, үүнийг сануулах хүн байгаа шүү гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Эцэст нь энэ төсвийг 5.3 их наядаар бууруулж, дахин санал оруулж ирэхгүй бол энэ төслийг дэмжих боломжгүй.

Сонгогчдод хандаж хэлэхэд, "Та бүхэн хөнгөлөлтэй зээл олгооч, ийм барилга бариад өгөөч гэхээ аль болох багасгаарай. Үүнийг чинь далимдуулаад, том зургаараа цөөн жижиг эрх ашгуудын төлөө том эрх ашгуудаа алдаад байна. Эдийн засгийн хурдацтай хөгжих боломжуудаа алаад байна. Улс хөгжих хамгийн гол суурь бол өөрөө өөртөө хариуцлагатай хүмүүс л олон байж байж хөгжинө. Түүнээс төсөвт ажилладаг, аль нэг компанид ажилладаг хүмүүс хөгжүүлэхгүй. Яаж зардал багатай, үр ашиг ихтэй ажиллах вэ гэдэгт л анхаарах ёстой."

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe