Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд болно.
Шүүх хуралд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ажиглагчаар оролцох, СНЭ хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан.
Энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тодруулахад, хуульд зааснаар төрийн нууцад хамаарах хэрэг хэлэлцэх тул УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хүсэлтийн хүлээн авахаас татгалзсан гэв.
Мөн тус хэрэг нь хэсэгчлэн нээлттэй явуулахыг зөвшөөрсөн хуулийн зохицуулалтад хамаарахгүй талаар мэдэгдлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.2-т зааснаар,
Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд энэ асуудалтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдээд буй.
Хэргийг сануулахад, анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох 5 гэмт хэрэгт 4.9 жилийн хорих ял оноосон. Өмгөөлөгчдийн хувьд тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, наймдугаар сарын 19-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байв. Энэ удаагийн шүүх хуралдаанд Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 5 өмгөөлөгчтэй оролцохоо мэдэгдсэн.
Сэтгэгдэл үлдээх
Хүүхдийн нэр төр амиа алдсан асуудалд нууцлалтай хандах нь зөвөө зөв
Хурцаа
Дэмжих үү?
0 0