Монгол Улсын 2025 оны төсвийн зардлыг бууруулах тухай шаардлага хүргүүллээ

Ц.Чимэдцэеэ
2024-11-04

УИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2025 оны төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах шаардлага хүргүүллээ.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн ба төсвөөс танах тухай санаачилгуудыг чуулганаар дэмжээгүй. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг болох юм. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлгээр хоёрдугаар хэлэлцүүлгийн дүгнэлтийг танилцуулна.

Энэ нь хуулийн төсөлд өөрчлөх санал хэлэлцэх боломжгүй гэсэн үг.

Харин Засгийн газрын хувьд төсвийн хэлэлцүүлгийн аль ч шатад хуулийн төслөө татан авах боломжтой. Тэд төслөөс үргүй зардлуудыг танаад, УИХ-д яаралтай горимоор өргөн барихад, хуулийн хугацаа буюу энэ сарын 15-ны дотор батлах боломжтой хэмээн шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүд мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe