Хүнийг танья гэвэл нөхрөөр нь, нутгийг шинжье гэвэл усаар нь хэмээх зүйр үг бий. Энэ зүйр үгийг “улс төрчийг танья гэвэл зөвлөхөөр нь” гээд жаахан өөрчилчихье. Учир нь, тухайн улс төрч ямар зөвлөхтэй байна, тийм л зөвлөгөө авч байна гэсэн үг.
Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боловсрол, гадаад бодлого гэх мэт голлох салбар бүрд нэг зөвлөхтэй байна. Хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхүүдийн 7 нь хуульч. Энэ нь хууль тогтоох байгууллагын тэргүүн хуулийн зөвлөгөө ихээр авч байгааг илтгэнэ. Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд нь зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна гэж заасны дагуу Л.Оюун-Эрдэнэ нь 11 зөвлөхтэй. Гол асуудал руу орохын өмнө эхлээд тэдэнтэй танилцъя.
Д.Амгаланбаатар
Мэргэжил: Маркетинг, олон улсын худалдааны менежер
MMCG ХХК-ийн Ерөнхий захирал. MMCG ХХК нь зөвлөх үйлчилгээ, судалгааны байгууллага.
Я.Төмөрбаатар
Мэргэжил: Түүхийн багш, нийгмийн ажилтан
МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирал, МУИС-ийн захирлаар ажиллаж байсан.
П.Зохихсүрэн
Мэргэжил: Математик, мэдээлэл зүйн багш
ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан.
М.Бадамлянхуа
Мэргэжил: Байгаль орчин, бизнесийн менежмент
Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөх хийж байв.
Ч.Ундрахбаяр
Мэргэжил: Япон хэлний багш
Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг.
П.Анужин
Мэргэжил: Дипломатч, Олон улсын эрх зүйч
Хөтлөгч хэмээн олон нийтэд танигдсан бөгөөд “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч.
Д.Дашням
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн тэрбээр “DMNN” фэйсбүүк хуудсыг олон жил ажиллуулжээ. Тус хуудас улс төрийн агуулгатай зурагт хуудас нийтэлдэг билээ. Мөн “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүн.
Д.Ирмүүн
Мэргэжил: Үйлдвэрлэлийн менежмент
Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Ч.Болортуяа
Мэргэжил: Сэтгүүлч
Хэвлэл мэдээллийн салбарт 16 дахь жилдээ ажилласан туршлагатай. Сэтгүүл зүйн болон бизнесийн удирдлагын магистр.
Б.Гантулга
Мэргэжил: Философич
Реппер, сошиал инфлюнсер тэрээр 2024 оны ээлжит сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ дахин Ерөнхий сайдаар томилогдоход зөвлөх болсон билээ.
Б.Жамбал
Мэргэжил: Хуульч
УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Ерөнхий сайдаа зөвлөхөөр нь хэрхэн таних вэ?
Ямар асуудал байна вэ?
Сэтгэгдэл үлдээх