БНХАУ-тай зээлийн хэлэлцээр хийнэ

.Graph
2024-11-05

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур хэмээх гурван сумыг дамнуулан барих Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар яригдаж байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, “Шанхай экспо-2024” үзэсгэлэнд оролцож буй энэ үеэрээ зээлийн хэлэлцээр хийгээд ирэх гэнэ. 

Ерөнхий сайдтай хамт томилолтоор явсан сэтгүүлчдийн мэдээлснээр зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Сангийн яам болон Хятад улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулж, холбогдох албаныхан гарын үсэг зурна. Ингэснээр нийтдээ 253 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг БНХАУ-аас авах юм. Зээлийн эргэн төлөгдөх нөхцөл, хугацаа зэрэг мэдээлэл одоогоор тодорхой бус байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe