Иргэд улсын төсвийн зардлыг бууруулахыг шаардан, цахим өргөдөл гаргалаа

Ж.Номин
2024-11-05

2025 оны Улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан цахим өргөдлийг иргэн М.Энхбадрал https://www.uih.mn/ дээр нийтэлжээ. 

​Улсын төсөв нь Монгол улсын иргэн бүрийн амьдралд нөлөөлөх, улсын хөгжлийн хамгийн чухал шийдвэр тул олон нийтийг тус өргөдөлд саналаа өгөхийг уриалж байна. 

Монгол Улсын төсвийн зардал 2021 онд 13.9 их наяд төгрөг байсан бол 2025 оны Улсын төсвийн зардлыг 35,8 их наяд болгон, даруй 2.5 дахин нэмэгдүүлсэн юм. 

Түүнчлэн албан томилолт, зочны зардал 111.7 тэрбум болсон нь 2 жилийн өмнөхтэй харьцуулбал 4 дахин; тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 267.9 тэрбумд хүрсэн нь 2.2 дахин өсжээ. 

Иймд иргэд, олон нийтийг https://uih.mn/petition/view/172… линкээр орж, төсвийн үрэлгэн зардлыг хэмнэхийг шаардсан өргөдөлд нэгдэхийг уриалж байна. Одоогоор тус өргөдлийг дэмжин 834 хүн гарын үсгээ зураад байгаа юм. 

Иргэд цахим өргөдөлд гарын үсэг үсэг зурахдаа мэйлээ бүртгүүлж, мэйлээр ирсэн линк дээр дарж саналаа баталгаажуулна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe