Нэр бүхий иргэн "X" дэх хаягтаа "Шуурхай! Н.Учрал хиймэл дагуулын асуудлыг хойшлуулах хүсэлт Засгийн газарт гаргалаа" гэх мэдээлэл түгээжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ажлын албанаас тодруулахад, худал мэдээлэл, тийм хүсэлт өгөөгүй талаар мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тов ёсоор өнөөдөр буюу мягмар гарагт Засгийн газар хуралдаж, аливаа асуудал хэлэлцээгүй байна.
Үндэсний хиймэл дагуулын төслийн хувьд УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхлээгүй. Нийслэлээс хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтаж байгаа ба нэгдсэн байдлаар өргөн барьж, эрэмбээр нь хэлэлцэх юм.
Сэтгэгдэл үлдээх