Саудын Арабаын Аль-Жавф мужид анх удаа цас оржээ

Ц.Чимэдцэеэ
2024-11-06

Саудын Арабын Аль-Жавф мужид түүхэндээ анх удаа их хэмжээний цас орж, цөлийн ландшафт цагаан давхаргад бүрхэгдлээ.

Зэрлэг ургамлаараа алдартай энэ муж хөрч нь чийгшил авсан тул лаванда, хризантема зэрэг улирлын чанартай олон ургамал дэлгэрхийг хүлээж байгаа.

Мөн Цаг уурын үндэсний төвөөс Ал-Жавф мужид дахин аянга цахилгаантай бороо орохыг анхааруулж, мөндөр орж, хүчтэй салхи шуурга шуурч, үер бууж болзошгүйг анхааруулсан.

Үүгээр зогсохгүй мөндөр, аадар бороо орсны улмаас Сакака хот, Думат Аль-Жандал муж зэрэг газрууд цагаан малгай нөмөрлөө гэж Саудын Хэвлэл мэдээллийн агентлаг (SPA) мэдээлэв.

Тус улсад энэ оны эхээр цас орж, Табук хотоос баруун хойд зүгт орших Аль-Лавз уулс 2024 оны хоёрдугаар сард цасаар бүрхэгдсэн байв.

2600 метрийн өндөрт орших Аль-Лавз хотод 12-р сарын 7-нд эхэлж, 1-р сарын 14 хүртэл үргэлжилдэг хүйтэн Марбания улиралд цас ордог уламжлалтай. Гэсэн хэдий ч ер бусын дулаан цаг агаар энэ жилийн цасыг хоёр сараар хойшлуулж, температур цельсийн тэг градус хүртэл буураагүй. 

Температур ердийнхөөс илүү дулаарч байгаа нь агаар мандлын хэлбэлзэл, өмнөд зүгийн салхи байхгүйгээс чийглэг агаар авчирч, температур мэдэгдэхүйц буурч байгаатай холбоотой гэж Цаг уурын үндэсний төв тайлбарлажээ.

 Саудын Арабын өвөл тохиож буй эдгээр ер бусын цаг агаарын нөхцөл нь уламжлалт хуурай бүс нутагт сайхан хавар болно хэмээх найдвар төрүүлж байгаа аж

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe