МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс 2025 оны улсын төсвийн төслийг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн.
Уг хэвлэлийн хуралд "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "Наран трейд" ХХК-ийн ерөнхий захирал Д.Удвал, "Урбанек" ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, "Жүр-үр" ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул, "Барс" группийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, "Ард даатгал" ХК-ийн ТУЗ-ийн дарга О.Одбаяр, МҮХАҮТ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа зэрэг томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр төсвийн төслийн талаар дараах асуудлуудыг хөнджээ.
Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дах төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай.
Мөн төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.
Иймд
Улмаар бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх