Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийж буй. Энэ үеэр тэрбээр “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцан, тус компанитай хийх хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг байгуулснаа зарласан.
АНУ 2019 онд Хятадын Засгийн газраас Huawei брэндийн бүтээгдэхүүнүүдэд тагнаж, чагнах төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй гэж үзэн тус компанид хориг тогтоосон байдаг. Түүнчлэн Япон, Канад, Их Британи, Австрали, Герман, Итали, Франц, Португал, Швед, Румын, Эстони, Дани, Шинэ Зеланд зэрэг улс үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн тус компанид хориг арга хэмжээ аваад байгаа юм.
Гэтэл Ерөнхий сайд цахим шилжилтийн ажилд тус компанитай хамтрахаар Ажлын хэсэг байгуулсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Уг асуудлаар өрнөж буй олон нийтийн байр суурийг хүргэж байна.
“Huawei” компанитай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.
Эсрэг
Дэмжсэн
2024-11-06
Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан, байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа.
Дэд бүтэц хараат бус байх ёстой!!! Тэр тусмаа урд болон хойд хөрш орнуудаасаа!
Мэдээллийн дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай… энэ бүхнийг хамарна гэнэ үү. Huawei хэдийгээр хувийн компани боловч гаднын аудит оруулдаггүй хаалттай. Дээр нь Хятадын коммунист нам, зэвсэгт хүчинтэй нь нягт холбоотой гэдгийг нь гадарламаар…
2019 онд АНУ Huawei-д хориг тавьсан. Huawei утасгүй сүлжээний төхөөрөмж нь Хятадын засгийн газраас тандалт хийх боломжтой арын хаалгатай байж болзошгүй гэсэн үндэслэл тагнуулаас нь гаргаж байсан. Яагаад ийм ухралттайм бэ.
Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж л байна. Өөр хаанаас юу олж ирэхийн? Төлбөрийг нь дийлэхгүйшт, дээрэлхэж сурснаараа Хятадуудаа загнахад хүртэл чих зөөлөн. Ямар ч тохиолдолд гүйцэтгэл чухал.
Хятад дэлхийд хамгийн олон хүнтэй хүчирхэг кибер тагнуулын албатай. Хуавэйг үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй Хятадын Ардын чөлөөлөх армийн офицер байсан. АНУ, Австрали 5G сүлжээндээ Хуавэйн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг хориглож, СЕО-г Канад баривчилсан.
Huawei бол Хятадын Ардын чөлөөлөх армийн өндөр тушаалын офицерын байгуулсан компани. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хамаг дата мэдээллийг тэдэнд өгч хариуцуулахаар явж байна даа!
Энэ нь хараат байдал болж дараа нь гарах гэж сайнаа үзэхгүй юм болох нь ээ. Шууд нэг компанид очоод улсаа даатгачихдаг юм байна…
Хамтрагч улс орныг мэдээллийн системд хандах эрх олгосноор улсын нууцлалд сөргөөр нөлөөж, гадны түншүүдийн итгэлийг эвдэж, мэдээлэл алдагдах эрсдэл гарч болзошгүй. Мөн УТ-н болон ЭЗ-н ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж эрсдэл дагуулна гэдгийг тооцсон уу!
Сэтгэгдэл үлдээх