Ногоон автобусны гэх шүүх хурал дахин хойшиллоо

Ц.Чимэдцэеэ
2024-11-06

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болж, өмгөөлөгчдийн хүсэлтээр 12 дугаар сарын 12 дугаар сарын 4-ний лхагва гараг хүртэл хойшлохоор боллоо.

Шүүхээс хэргийн оролцогч шинээр өмгөөлөгч ажиллуулж, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүсэлтийг хүлээн авсан.

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг анх 2024 оны долоодугаар сарын 29-ны өдөр товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 21 хүртэл хойшилсон. Мөн өдөр хуралдаж, дахин өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшилж, өнөөдөр(2024.11.06) товлоод байсан юм.

Шүүхээс өнөөдрийн шүүх хуралд НЗД асан Д.Сумъяабазарыг гэрчээр оролцуулахаар дуудсан ч ирээгүй байна. Холбоотой мэдээллийн энд дарж уншина уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe