Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу маргаашаас буюу 11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй гэж мэдээлж буй.
Өмнө нь автомашины улсын бүртгэлийн дугаарыг АТҮТ олгодог байсан бол 11 сарын 8-наас хойш ЗХУТ цахимаар олгоно. Олгохгүй биш олгоно.
Гэхдээ шинэ дугаар авахын тулд дараах таван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
Дээрх шаардлагуудыг хангаж байвал цахим системд бүртгүүлж, тогтоосон дэс дарааллын дагуу дугаараа авах боломжтой аж. Одоогоор ямар цахим системд хандан дугаарын хүсэлт илгээх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,
Сэтгэгдэл үлдээх