Төрөөс хэрэгжүүлж буй бодлогууд дунд ипотекийн зээлээс гадна эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг дэмжих төсөл хэрэгжиж буй.
Тодруулбал, шинээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц баривал 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал өндөр барилга гэхгүйгээр, хашаандаа сайхан амьдрах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банкнаас зөвлөх ажиллаж байгаа аж.
Байрны үнийг хөөсрөхөөс сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих ногоон зээлийг дэмжиж, арилжааны банк, Монголын ипотекийн корпорацын уялдаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх
Дэлэгрэнгүй мэдээлэл авий
Өсөхнаран
Дэмжих үү?
0 0