УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн оролцсон “Лхагвын тойм” нэвтрүүлгийг хуулбарлан авах тухай албан бичгийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албанд хүргүүлсэн. Ингэхдээ Г-579 дугаартай гомдолын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаагаа дурдсан бөгөөд хамгийн сонирхолтой нь тус албан бичигт ЦЕГ-ын Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын гарын үсэг байгаа нь олны эгдүүцлийг төрүүлээд буй. Тэгвэл уг үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд дараах хоржоонтой байр сууриуд хөвөрч байна.
Д.Энхтүвшин гишүүний оролцсон нэвтрүүлэг чухам аль зүйл заалтыг зөрчиж, хэний эрүүл мэндийг хохироон, ЦЕГ-ын Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга ийм албан бичиг цохсон юм бол гэх асуулт гарч ирлээ.
Эсрэг
Дэмжсэн
2024-11-07
6-нд гараад л 7-нд шууд мөрдөөд эхэлж байгаа юм уу? Нөгөөдөр шүүх хурал болох юм болов уу? Яах бол?
Г-579 тоот гомдлыг хармаар байна. Эвий ямар сайхан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарчихав? ХЭХДБ гэж юм байдаг, бүр ийм юмтай тэмцдэг, хурандаатай улс юм байна шд. Ийм хурандаатай улсад чинь бараг үхэшгүй мөнх амьдрах юм биш үү…
Ааааяаяаяая төрийн машин ажиллаж эхлэх нь үү. Архгууд үнэхээр аливаа бүхнийг атгасан юм байжээ!
Ямар гэгчийн эрүүл мэндийн сулралтай хүн нь ийм гомдол гаргаад явж байдаг юм бол доо. Бид нар л харин жилд хэдэн арав өвдөж байгаа хүүхдүүд, угаартаж нас барж байгаа иргэдийн төлөө гомдол гаргамаар байна шүү.
Дарангуйллын эхлэл. Ийм болоод удаж байгаа гээд хүмүүс хэлээд байсан үнэн бололтой.
@Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-өө нэвтрүүлгийг хуулбарлан авахдаа бичлэг рүү нь ороод дээд линкийг нь хуулж аваад "facebook video download" Линкээ зөөгөөд mp4 сонгоод хуулж авна аа.
МАН коммунист нам байгаа биз. УИХ-ын гишүүн зарим асуудлаар байр сууриа илэрхийлэхэд л МБА хөдөлж байна. Утаанд хордож, түгжрэлд цаг хугацаагаа алдаж, эмнэлгийн чанартай тусламж авч чадахгүй, өлмөн зэлмүүн яваа иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалаач ээ.
Хэн гомдсон юм, юунд гомдсон юм... энэ арай дэндүү юу? Зөв зүйл ярьсны төлөө…
УИХ-ыг 126 гишүүнтэй, бас жагсаалтаар оруулах чинь зөв гэдгийн нотолгоо. Нийгэм эрүүлжих процесс эхэлжээ. Ямар субъект нь гомдол гаргасан бол..?!? Нэр дурдагдсан УИХ-ын гишүүд? УИХ-ын Тамгын газар?
Айхад аргал хөдөлнө гэдэг, Харвачхаагүй байгаа Г-579?
Манай Шарк Буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээгчид "Бүлэг залилагчид"-ийн сэтгэлийг нь сэргэтэл нь сүрхий чанга балбаж байна даа. Энэ эрчээрээ эргэж буцахгүй бурууд нүд хурц байж тэмцээрэй. Мань лав 4 мөчөө өргөөд дэмжинэ шүү…
Энэ арай дэндэж байна шүү! Одоо шүүх цагдаагаараа далайлгаж сүрдүүлэх дутаж л дээ!!!!! Давраарай! Хэвлэл мэдээлэл хүртэл ард түмнийхээ эсрэг байгаа гэдгийг л харчих! Ганц ярилцлага авсан нэвтрүүлэг хүртэл дарамтлуулж байна шт!!!!
Орсон нэвтрүүлэг хүний эрүүл мэндэд халдсан гэж зарга нээж болж байвал гаргасан шийдвэрүүд нь хүний эрүүл мэнд байтугай амь насанд хүрсэн бүх кэйсийг сөхөцгөөе!
Сэтгэгдэл үлдээх
dasdasd
asdas
Дэмжих үү?
0 0dasdasd
asdas
Дэмжих үү?
0 0TTTT
DD
Дэмжих үү?
0 0