Ховд аймгийн Мянгад суманд “Халзан бүрэгтэй” төсөл хэрэгжиж буй.
Төсөл хэрэгжүүлэгч газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн тус үйл ажиллагааг эсэргүүцэн нутгийн иргэд жагсаал зохион байгуулаад байна.
Дээрх асуудал, иргэдийн саналтай холбогдуулан зарим хуулийн заалтыг үндэслэн Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргажээ. Үүнд “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлж буй компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрлэсэн.
Харин Халзан бүрэгтэй төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин
"Халзан бүрэгтэй төсөл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Уран ухаж байна гэж, усны машин зам хаасан иргэдийг холдуулсныг хүн зодлоо гэж хий хоосон мэдээлэл цацаж, иргэдийг турхирч, эцэстээ public lynching or mob lynching гэдэг зүйл боллоо. Маш олон ажлаа хийж явсан хүмүүс гэмтэж бэртлээ, зодууллаа, хөрөнгийн хохирол гарлаа. Сүүлдээ хүмүүсээ, төслийн багаа тэр олон дундаас гаргаж авч чадахгүйдээ туллаа. Ажилтнуудыг хэсэг бүлгээр нь нууж хаах нь холгүй аймгийн цагдаа гаргаж өглөө. Онцгойгоос машин гаргаж зөөж өглөө. Уг асуудлыг ул суурьтай шалгаж нэг талд нь гаргаж өгөхийг л хүсье даа" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх