УИХ төсвөө баталж, тодотгол хийнэ

Ц.Чимэдцэеэ
2024-11-08

Нэр бүхий гишүүдийн 3.6 их наяд төгрөг төсвөөс танах санаачилгаар Засгийн газар төсвийн төслийг буцаан татах боломжгүй талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Тэр,

Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээр төсвийн төсөл Хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцсэн гэж үзсэн тохиолдолд Засгийн газар буцаан татах, УИХ-аас буцаах боломжгүй. Одоо Засгийн газар төсвийн төсөл буцаан татаж авах асуудал хуульд байхгүй. Харин энэ онд багтаан төсвийн тодотгол хийх боломжтой.

Чуулганаар төсөв хэлэлцэхдээ тусгай дэг баримталдаг тул УИХ-ын гишүүд болон олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байгаа талаар мөн дурдаж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe