Э.Болормаа: Ч.Анар гишүүн монгол эр хүний хувьд жудаггүй санагдлаа

Ж.Номин
2024-11-08

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэрээ “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцан, тус компанитай хийх хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг байгуулснаа зарласан. Үүнд УИХ-ын гишүүн Ч.Анар “Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан, байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа” хэмээн цахим хуудсандаа жиргэсэн билээ.  

Ч.Анар гишүүний жиргээний талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Ч.Анар гишүүн өөрөө энэ айлчлалд явах ёстой байсан. Айлчлалын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хөтөлбөрийг нь бүрэн харсан. Huawei компани дээр очиж танилцана гэдгийг мэдэж байсан. Гэтэл өмнөх өдөр нь яагаад ч юм айлчлалд оролцохоо больсон.

Гэтэл яг биднийг айлчлалаа хийж байхад ийм мэдэгдэл хийнэ гэдэг бол монгол эр хүний хувьд жудаггүй санагдсан. 

Бид Huawei компани дээр очоод цахим шилжилтийн асуудал ярьсан. Ч.Анар гишүүн бол технологийн  асуудал дээр энэ салбарын нэг томоохон байр суурь болж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаагийнхаа хувьд утсаар яриад л ярилцчих ёстой байсан. ҮАБ-ын хэмжээний ийм мэдэгдэл хийнэ гэдэг бол миний хувьд гоомой үйлдэл шиг санагдаж байна. 

Мэдээж энэ асуудлыг Засгийн газар, ҮАБ-ын хэмжээнд ярилцаж шийдвэрлэнэ. Түүнээс биш аль нэг хүний твиттер дээр попрох асуудал биш. Мэргэжлийн хүнийхээ хувьд УИХ-ын танхимдаа байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож, попрон, сошиалаар илэрхийлж болохгүй” гэв.   

Сэтгэгдэл үлдээх

Тооноор ордог гар юүгнүү

ыйбө

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe