УИХ-ын гишүүн Б.Уянга Ховд аймгийн Мянгад сум дахь Халзан бүрэгтэй төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Сүүлийн үед эрдэс баялгийн салбарынхны эсрэг зохион байгуулалттай дайралт болж байна. Ховд аймгийн Мянгад сумынхан тухайн газарт төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг гэмтээж, бэртээж нэлээн олон байдлаар дарамталсан. Тэд нар бол Мянгад суманд дараагийн Эрдэнэтийг байгуулах гээд ажиллаж байгаа инженерүүд.
Тэгтэл ямар учраас дараагийн Эрдэнэт болох боломжоосоо татгалзаж байгаа юм бэ. Энэ байдлаар эрдэс баялгийн салбарыг дэмжихгүй байж дараагийн Эрдэнэт, дараагийн Тавантолгой хаана байгаа юм гэж асуух эрх байхгүй. Одоо хэрэгжиж байгаа бүх төсөл өөрийн гэсэн настай. Үйл ажиллагаа нь дуусахаар яах вэ. Нүүрсний үнэ бүр унаад Монгол Улсад орж ирэх мөнгө байхгүй бол яах вэ.
Би албан ёсны шаардлагыг Ховдоос гаралтай бүх УИХ-ын гишүүнд хүргэнэ. Ойрын хугацаанд болсон асуудлаас болж бэртэж гэмтсэн бүх асуудалд дэмждэг байх хэрэгтэй" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх