Интермед эмнэлэг мэдэгдэл гаргажээ

.Graph
2024-11-09

Интермед эмнэлгийн 230 мянга гаруй хэрэглэгчийн өвчний түүх болон үйлчлүүлэгчдийн хувийн эмзэг мэдээлэл бүхий дата 50 мянган ам.доллараар зарагдаж байгаа асуудал олон нийтийг бухимдуулж байна.

Учир нь, Интермед эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүсийн мэдээлэл алдагдсан байх эрсдэл өндөр байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан Интермед эмнэлгээс мэдэгдэл гаргасан байна. 

Мэдэгдэлд, "Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна.

Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үүссэн нөхцөл байдлыг ойлгож хандаж буй үйлчлүүлэгч Та бүхэнд баярлалаа. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна" гэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe