УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулжээ

Ж.Номин
2024-11-11

“Сүхбаатар дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга М.Алтангэрэлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хэвтэрт ортол зодож танхайрсан байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад "СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан хүн байна" гэсэн дуудлага энэ сарын 9-ний 23:45 цагт ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар Д нь Т-ийн нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн" гэх мэдээллийг өгсөн юм. 

Түүнчлэн зодуулсан гэх Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нь “хаанаас ийм мэдээлэл тараагаад байгааг мэдэхгүй байна. Ерөөсөө тийм зүйл болоогүй. Би тэр хүнийг танихгүй, уулзаж байгаагүй” гэх тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe