Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК "Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлж буй билээ. Сүүлийн үед төслийн кэмпэд ТББ, иргэд үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг татсан. Ялангуяа газрын ховор элементийг уран, ураны хортой цацрагт хордох эрсдэлтэй хэмээн худал мэдээлэл хүртэл түгээгээд байсан юм.
Уг асуудалтай холбогдуулан төслийг хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, жагсаалыг өндөр хэмжээний зохион байгуулалттай, урт хугацаанд уул уурхайн салбарт хохиролтой байсныг дурдаад хууль хяналтын байгууллагад хандана гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх