Ховд аймгийн Мянгад сум дахь Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд болсон жагсаалын үеэр төслийн талбайд албан ажил үүргээ гүйцэтгэж байсан 66 хүн бэртэж гэмтэн, бие болон сэтгэл санааны хохирол амссан байна.
Энэ талаар Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-аас гаргасан мэдэгдэлд тусгаснаас гадна ажилчид гавлын яс цөмөрсөн, хавирга хугарсан, нуруу хугарсан, судас дарагдсан гэх мэт бэртэл авчээ. Үүнээс гадна төслийн талбайд байсан ажилчид сэтгэл санааны хямралд ороод байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Уянга "Ховд аймгийн Мянгад сумынхан тухайн газарт төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг гэмтээж, бэртээж нэлээн олон байдлаар дарамталсан. Тэд нар бол Мянгад суманд дараагийн Эрдэнэтийг байгуулах гээд ажиллаж байгаа инженерүүд. Тэгтэл ямар учраас дараагийн Эрдэнэт болох боломжоосоо татгалзаж байгаа юм бэ. Энэ байдлаар эрдэс баялгийн салбарыг дэмжихгүй байж дараагийн Эрдэнэт, дараагийн Тавантолгой хаана байгаа юм гэж асуух эрх байхгүй" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх