“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Ж.Номин
2024-11-12

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарч “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна.  

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 11 сарын 11-12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд тус эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулжээ.

Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх аж. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe